ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдрөөр Эрүүл мэндийн газраас “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор аймгийн хэмжээнд олон талт арга хэмжээнүүдийг Арвайхээр сумын ЗДТГ, сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Улаан загалмайн хороо, Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Тухайлбал аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн санаачлан толилуулсан “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье” театрчилсан жүжгийг ЭМГ, Арвайхээр сумын ЗДТГ, өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 200 гаруй иргэнд үнэ төлбөргүй үзүүллээ.
Мөн энэ өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бид хамтдаа сэргийлж чадна” сэдэвт жүжигчилсэн тоглолтын уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд тэргүүн байрыг улсын тэргүүний Мэргэд сургууль, дэд байрыг 4 дүгээр сургууль, гутгаар байрыг 1 дүгээр сургууль, тусгай байрыг 2 дугаар сургуулийн баг тус тус эзэллээ.
Түүнчлэн арга хэмжээний төгсгөлд олон нийтийг төлөөлж 130 гаруй иргэд ДОХ-ын эсрэг лаатай жагсаалыг аймгийн төв талбайд зохион байгуулж, “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд чин сэтгэлээсээ нэгдлээ.