Тус сургалтаар “Эмнэлгийн анхан шатны тусламж”, “Насанд хүрэгчдийн болон хүүхдийн амилуулах суурь тусламж” сэдвээр онолын мэдлэг олгож, эмч, жолооч нарыг багаар тусламж үзүүлэх дадлага ажлыг хийлгэн, онолоор олж авсан мэдлэгийг бататгасан юм.
Түргэн тусламжийн жолооч нарт дээрх сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд эмч, жолооч нарт багаар тусламж үзүүлэх чадварыг олгосоноор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахад ач холбогдлоо өгнө хэмээн салбарынхан үзэж байна.