• Албан ёсны цахим хуудас
Хүүхдийн найрал дууны анхдугаар наадам боллоо

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдэнд урлаг, гоо зүйн боловсрол олгох зорилгоор Арвайхээр сумын ЕБ-ын сургуулиудын дунд хүүхдийн найрал дууны анхдугаар наадмыг зохион байгууллаа. Тус уралдаан нь бага, ахлах гэсэн 2 насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд бага насны ангилалд 6 хамтлаг, ахлах насны ангилалд 5 хамтлаг оролцож, авьяас чавдараараа өрсөлдлөө.

Бага насны ангилалд тэргүүн байрыг ЕБ-ын 1 дүгээр сургууль, дэд байрыг 4 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг эзэлсэн бол ахлах насны ангилалд тэргүүн байрыг ЕБ-ын 1 дүгээр сургууль, дэд байрыг ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагчид эзэлсэн юм. Тус уралдаанд сурагчидаа амжилттай бэлтгэж оролцуулсан “Шилдэг багш”-аар Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Б.Отгондулам шалгарлаа.

2014-12-08 00:09:33