Иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчлэх, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор БОЭТ-ийн цахим бүртгэлийн хэсэгт шинээр дугаар олгогч машин суурилуулж, амбулаторын үйлчилгээг сайжруулан, угтах орчин, хүлээлгийн танхимыг тохижууллаа..
Үүнд орон нутгийн төсвийн 38 сая төгрөгийг зарцуулаад байна. Урд нь 7 хоногоор номер олгодог байсан үйлчилгээг халж, дугаар олгогч машины тусламжтайгаар өдөр, өдөрт нь номеруудыг олгож, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж хэвшлээ.
Иргэдийн хувьд өглөө эрт ирж, урт дараалал үүсгэн оочирлож зогсох шаардлаггүй боллоо.