Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсролын газраас “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-тэй хамтран “Сертификаттай” захиалгат сургалтыг 12 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургалтанд Өвөрхангай аймгийн ЕБ-ын сургуулиудын 54 сургалтын менежер, Боловсролын газрын мэргэжилтнүүд хамрагдаж байна.