Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын эрүүл мэндийн төв нь магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангаж, 94,8 хувьтай үнэлэгдэн “Загвар эрүүл мэндийн төв”-ийн батламжаа гардан авлаа. “Загвар эрүүл мэндийн төв”-ийг бий болгосоноор тусламж үйлчилгээ үзүүлэх ээлтэй орчин бүрдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад ач холбогдлоо өгөх, бусад эрүүл мэндийн төвүүдэд сайн туршлага болохуйц ажил боллоо хэмээн салбарынхан онцолж байв. Цаашид аймгийн удирдлага, ЭМГ-аас бүх сумдын эрүүл мэндийн төвийг шат дараатай загвар эрүүл мэндийн төв болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.