Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хархорин, Бүрд, Тарагт сумдын ЗДТГ, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн иж бүрэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцлээ. Улмаар сумдын Засаг дарга болон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга, сумдын Төсвийн шууд захирагч нарт үүрэг, чиглэл өгөх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.