Өвөрхангай аймгийн 2014 оны шилдгийн шилдэг хүүхэд, эрхэм үйлт гэр бүл, хүүхдэд ээлтэй байгууллага, хамт олныг шалгаруулах “Мөнгөн харш” сүлд модны наадмыг аймгийн Засаг даргын ивээлд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна. Харшийн сүлд модны наадамд аймгийн манлайлагч, хөдөлмөрч, нийгмийн сайн үйлс бүтээгч, авьяаслаг хүүхэд багачууд урилгаар оролцоно.