Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Ирмүүн” бүжгийн дугуйлан нь 11 дэх жилдээ хичээллэж байна. Тэрээр бүжгийн спортоор дамжуулж хүүхдүүдийг бага, балчир наснаас нь эхлэн авьяас чадварыг нь нээх, өөртөө итгэлтэй, биеэ зөв авч явах, найз нөхөд, хамт олонтой болгох, тэсвэр хатуужилд сургахаас гадна Өвөрхангай аймагт бүжгийн спортыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа юм.
"Ирмүүн" бүжгийн дугуйлангийн үе үеийн төгсөгчид Монгол улс болон олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож, аймаг, орон нутаг, улсынхаа нэрийг өндөрт өргөж чаддаг авьяаслаг бүжигчид билээ.
"Ирмүүн" бүжгийн дугуйлангийн төгсөх ангийн сурагчид жил бүр тайлан тоглолтоо зохион байгуулдаг уламжлалтай. Уламжлал ёсоор дугуйлангийн 9 дэх удаагийн төгсөгчид “Бид бүжиглэх дуртай” тоглолтоо толилуулж, сурсан мэдсэнээ эцэг, эх, багш, анд найзууддаа тайлагнах гэж байна.