Энэ удаа төрийн жинхэнэ албан хаагчийн 22 ажлын байранд сонгон шалгаруулалт зарласнаас 19 ажлын байранд 162 иргэн бүртгүүлсэн байна. 2014 оны 12 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд бүртгэлийн ажил явагдаж, шалгалтыг 12 дугаар сарын 11-ний өдөр онлайнаар зохион байгууллаа. Зарлагдсан 22 ажлын байрнаас 9 ажлын байранд 32 иргэн буюу нийт шалгуулагчдын 19.7 хувь нь тэнцсэн байна.