Авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ үеийн нөхдөө манлайлан суралцаж буй шилдгийн шилдэг сурагчид, хүүхдэд ээлтэй байгууллага, эрхэм үйлст гэр бүлийг шалгаруулдаг “Мөнгөн харш” сүлд модны наадмыг 2 дахь жилдээ аймгийн Засаг даргын ивээлд зохион байгууллаа.
Харшийн сүлд модны наадамд урилгаар аймгийн шилдгийн шилдэг хүүхдүүд, хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, эцэг , эх, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо. Энэ үеэр 10 номинацаар 2014 шилдэг сурагчдыг тодруулж алдаршуулсан юм.
Тодруулбал “Сурлагын амжилт, танин мэдэхүйн”төрөлд Арвайхээр сумын Мэргэд сургуулийн сурагч С.Мягмарсүрэн, “Урлаг, уран бүтээл”-ийн төрөлд Уянга сумын сурагч Б.Шинэсарнай, “Биеийн тамир, спорт бие бялдрын хөгжил”төрөлд Арвайхээр сумын Мэргэд сургуулийн сурагч Г.Баасанжаргал, “ХӨУБайгууллага, хөдөлгөөн, хамт олны удирдлага зохион байгуулалт” төрөлд Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Г.Золжаргал, “Бүтээлч, ажилч хичээнгүй, мэргэжлийн чиг баримжаа” төрөлд Мэргэд сургуулийн сурагч Ө.Оюунтүлхүүр, “Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс, ёс суртахууны чанар” төрөлд Мэргэд сургуулийн сурагч А.Чулуунчимэг, Техник сэтгэлгээ, шинийг сэдэх, санаачлах” төрөлд Мэргэд сургуулийн сурагч Ш.Амарбат, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” төрөлд Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Ц.Норовсүрэн, “Эх орны түүх, соёл, өв уламжлал” төрөлд Мэргэд сургуулийн сурагч Ц.Наранжаргал, “Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил” төрөлд Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч О.Орхонтуул нар тус тус тодорлоо. Түүнчлэн хүүхдэд ээлтэй байгууллага, хамт олон, гэр бүлийг алдаршуулав.