• Албан ёсны цахим хуудас
Төрийн одон медалиар 52 иргэн энгэрээ мялаалаа

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо болон худалдаа үйлчилгээ, батлан хамгаалахын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа. Өнөөдөр /2014.12.28/ аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар төрийн одон медалийг  гардууллаа.

Төрийн одон медалиар нийт 52 иргэн шагнагдсан бөгөөд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 5, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1,  Алтан гадас однгоор 27, Хөдөлмөрийн хүндэт медалиар 19 хүн шагнагдаж, төр засгаар хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ. 

 

 

2014-12-25 21:41:10