Улиран одож буй 2014 онд Өвөрхангай аймгийн соёл, спортын салбар ололт амжилтаар дүүрэн жил байсныг аймгийн удирдлагууд онцоллоо. Тухайлбал “Соёлын өвийг сахин хамгаалагчдын чуулган”-ыг анх удаа зохион байгуулж, 400 гаруй иргэн биет өвийг сахин хамгаалж, урамшуулалтай ажиллаж байна. Спортын салбарт Пауэрлифтинг фитнесийн холбооны тамирчин Г.Лхамсүрэн ОХУ-ын Москва хотод зохиогдсон Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 67 кг-ын жинд алтан медаль, Очирбатын Орхонтуул Унгар улсад зохиогдсон Пауэрлифтингийн Өсвөр залуучуудын ДАШТ-ээс 63 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ. Энэ нь Манай улсын хувьд /IPF/ ДАШТ-ээс нийлбэр дүнгээр авсан анхны медаль аж. Түүнчлэн Жудо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Хорлоодой Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг эх орондоо авч иржээ. Спортын мастер Эрдэнэбат, Спортын дэд мастер Г.Цэнд-Аюуш дасгалжуулагчтай волейболын өсвөрийн шигшээ багийн хамт олон Идэрчүүдийн УАШТ болон Шилдэг 8 багийн УАШТ-ээс тус тус алтан медаль хүртсэн амжилтуудыг үзүүлжээ.
Тив дэлхий, олон улс, улсын чанартай тэмцээнүүдэд оролцсон тамирчдад 23.2 сая төгрөгийн урамшуулал олгож, 2014 оны шилдгүүдийг тодруулсан юм. Шилдэг өсвөрийн тамирчнаар Б.Хорлоодой,
шилдэг тамчнаар Г.Лхамсүрэн,
шилдэг дасгалжуулагчаар Б.Баярмаа,
шилдгийг шилдэг тамирчнаар О.Орхонтуул
,
шилдэг дасгалжуулагчаар Г.Цэнд-Аюуш
,
шилдэг спортын холбоогоор “Пауэрлифтинг фитнес” холбоо
тодорсон бол 2014 оны шилдэг урлагын байгууллагаар Хужирт сумын Соёлын төв, соёл урлагийн салбарын шилдэг удирдах ажилтнаар Бат-Өлзий сумын соёлын төвийн эрхлэгч Д.Дашлонжид, аймгийн тэргүүний зочлох үйлчилгээний байгууллагаар “Шунхлай” зочид буудал тус тус шалгарлаа.