• Албан ёсны цахим хуудас
Түүхэндээ анх удаа хамгийн олон мал тоолууллаа

2014 оны жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээнд 4111.5 толгой мал тоологдсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 17.9 буюу 625.4 мянган толгойгоор таван төрөл дээрээ өссөн байна. Үүнээс тэмээ 21970, адуу 246940, үхэр 183265, хонь 1821050, ямаа 1838280 толгой байна. Нийт малын тоогоороо Баян-Өндөр сум 328.6 мянган толгой малаар тэргүүлж, Богд сум 324.9 мянга, Бүрд сум 304.6 мянга, Уянга сум 272.4 мянга, Баянгол сум 268.0 мянган толгой мал тоолуулж, эхний 5 байранд оржээ.

Малын төрлөөр Богд сум 7835 толгой тэмээ, Бүрд сум 23440 толгой адуу, Уянга сум 39407 толгой үхэр, Баян-Өндөр сум 180223 толгой хонь, Богд сум 230687 толгой ямаагаар тэргүүллээ. Нийт малын тоогоор улсдаа 4 дүгээр байранд орлоо.

2014-12-30 21:39:55