Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурал хуралдаж, улсын сайн малчны болзол хангасан малчдын нэрсийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Энэ жил Өвөрхангай аймаг түүхэндээ анх удаа хамгийн олон мал тоолуулсан учир улсын сайн малчинд 5 хүний нэрийг санал болгож, хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд Бүрд сумын малчин С.Пунцаг, Нарийнтээл сумын малчин Ч.Дэгддорж, Хайрхандулаан сумын малчин Ш.Дэлгэрдалай, Баян-Өндөр сумын малчин Г.Цэрэнпунцаг, Баянгол сумын малчин Ц.Батсайхан нарыг улсын сайн малчин шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийн дагуу эрэмблэн хүргүүлэхээр боллоо.