• Албан ёсны цахим хуудас
Оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчид тодорлоо
Аймгийн ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхимын салбартай хамтран аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан тодруулдаг уламжлалтай. 
 
Энэхүү шалгаруулалтыг бизнес эрхлэгчдийн ирүүлсэн дэлгэрэнгүй материал, хэрэглэгчдээс авсан санал асуулгын дүн, төрийн холбогдох байгууллагуудын тодорхойлолтын үндсэн дээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаанаар шийдвэрлэдэг юм. 
2014 оны  Шилдэг аж ахуйн нэгжээр   Арвайхээр палас ХХК шалгарлаа. 
Арвайхээр палас ХХК  нь 2014 онд зочид буудлын үйлчилгээг 23000, ресторан, дулаан гараж авто угаалга, дулаан хангамж зэрэг бусад үйлчилгээгээ 47000 иргэнд хүргэж  үйлчилж, 4 байнгын,10 гэрээт ажлын байрыг бий болгожээ. 
Шилдэг аж ахуйн нэгжээр Ганнэгдэл ХХК тодорлоо. Ганнэгдэл ХХК нь 2014 онд 1,7 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэн, өөрийн хөрөнгө оруулалтаар 24 айлын орон сууцыг барьж, чанарын сайн үнэлгээтэйгээр ашиглалтад оруулсан, 120 хүнийг 3 сарын хугацаатай  түр ажлын байраар ханган ажилласан байна.  
Шилдэг аж ахуйн нэгжээр Эмгоо ХХК шалгарлаа. Эмгоо ХХК нь 2014 онд 20 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн, чанарын шаардлага хангасан 1500 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж, эрүүл мэндийн супермаркетыг анх удаа нээн ажиллуулсан байна .
      
Шилдгийн шилдэг аж ахуйн нэгж:  Арвайхээр хурд ХХК тодордлоо.Арвайхээр хурд ХХК нь 2014 онд Өвөрхангай, Хэнтий, Архангай аймгуудад нийт 216 айлын орон сууцыг барьсан , “Арвай” хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулсан, оффисын болон үйлдвэрийн барилгадаа 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулан шинэчилсэн, 41 ажлын түр байр бий болгосон зэрэг амжилтуудыг нь үнэлэн ийнхүү шалгаруулсан байна.
 
Мөн оны шилдэг цэвэр үйлдвэрлэгчээр Уянга сумын Өв сүү хоршоо, Шилдэг хөрөнгө оруулагчаар Бумбатнаран ХХК, Шилдэг хөрөнгө оруулагчаар Зулбуян Ундрах ХХК, Шилдэг үйлдвэрлэгчээр Өв санаа ХХК, Шилдэг малчин бизнес эрхлэгчээр Хайрхандулаан сумын малчин Отгоннасан, Нийгмийн салбарын оны шилдэг бизнес эрхлэгчээр Оточ жаргалан ХХК, Хөдөө аж ахуйн салбарын оны шилдэг бизнес эрхлэгчээр Далайн одод трейд ХХК, Оны шилдэг залуу бизнес эрхлэгчээрЖигүүр оргил ХХК-ний захирал О.Сумъяасүрэн, Оны шилдэг ногоон бизнес эрхлэгчээр иргэн Ц.Цэцэгмаа нар тус тус шалгарлаа.
2014-12-31 02:43:52