Монгол улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан журмуудыг тус тус үндэслэн төрийн байгууллага, албан хаагчдын ажилтай газар дээр нь биечлэн танилцаж, 2014 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын бүрэлдэхүүнтэй 10 ажлын хэсэг томилогдож, 19 суманд ажиллахаар боллоо.
Тус ажлын хэсгүүд энэ сарын 7-ноос 11-ний өдрүүдэд сумдад ажиллах бөгөөд 2014 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээс гадна төрийн албан хаагчдыг арга зүйн зөвлөмжөөр хангах, иргэдэд аймаг, орон нутгийн ажлын талаарх мэдээллийг өгөх, тэдний санал бодлыг сонсох юм.