2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд тохиосон баяр, амралтын өдрүүдээр “Онцгой комиссын хариуцлагатай жижүүр” ажиллуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу онцгой комиссын гишүүд 24 цагийн хугацаатай хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэв. Мөн 19 сум, аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилон ажиллуулав.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд БОЭТ-ийн 7032103 дугаарт 117 удаагийн, Цагдаагийн газрын 7032102 дугаарт 36 захиргааны хэргийн 23 удаа гэмт хэргийн шинжтэй дуудлага, Онцгой байдлын газрын 7032101 дугаарт 2 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн бөгөөд баяр, амралтын өдрүүдэд гамшиг ослын дуудлага гараагүй аймгийн хэмжээнд тайван амгалан байлаа хэмээн Онцгой байдлын газраас мэдээлэв.