3 сая дахь иргэнийг тодруулах журам гарчээ
Үндэсний статистикийн хорооны даргын тушаал гарч гурван сая дахь иргэнийг тодруулах журам, шуурхай бүртгэлийн маягтыг гаргажээ. Уг журмаар гурван сая дахь иргэнийг тодруулахдаа, Монгол Улсын 2014 оны жилийн эхний хүний амын тоон дээр Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн төрөлтийг нэмж, нас баралтыг хасч, Монгол Улсын харьяатын өөрчлөлтийг тусгаж, 2015 оны жилийн эхний нийт хүн амын тоог батлагдсан аргачлалын дагуу гаргах гэнэ.
Мөн 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төрөлтийг батлагдсан маягтаар зөвхөн тухайн өдөрт нь багтаан бүртгэж байх аж. Мөн журамд мэндэлсэн хугацаагаар нь дараалуулан Монгол Улсын харьяат хүүхдүүдийн жагсаалт гаргахдаа Улаанбаатар хотын цагаар тооцох тухай заажээ.
Эх сурвалж news.mn
2015-01-05 23:44:35