Ажлын байр олноор бий болгосон байгууллагуудыг алдаршуулав
  		
             		   
            
    	        
        
    	
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 35 дугаар тогтоолоор “Ажил олгогчийг урамшуулах журам”-ыг баталсан. Уг журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, шинэ ажлын байр олноор бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж, урамшууллаа. 
	Тухайлбал 10-аас дээш ажлын байр бий болгосон  Хархорин хувьцаат компани, Жем Хужирт ХХК, Сод-Ээл ХХК, 10 хүртэлх шинэ ажлын байр бий болгосон “Өв санаа”ХХК, ”Ачтан ирээдүй” ХХК, ”Арвайхээр-Андууд” ХХК, Өвөрбаян-бүрд” ХХК-ыг шалгаруулж орон нутгийн хөгжлийн сангаас нийт 50 сая төгрөгийн урамшуулал олголоо. 
	Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн Арвайхээр, Хархорин, Гучин-ус, Өлзийт сумдыг шагнаж, урамшуулав.
.jpg)
.jpg)
  2015-01-06 03:43:36