Сурагчдын 2 дугаар улирлын амралт энэ сарын 10-наас эхэлнэ
БСШУ-ны яамнаас ЕБС-ийн сурагчдын 2014-2015 оны хичээлийн жилийн 2, 3 дугаар улирлын амралтын хугацааг шинэчлэн баталжээ. Хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдалтай холбоотой иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэ хичээлийн жилд сурагчид дараах хуваариар амарна.
Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:
I-V ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2 дугаар сарын 1-нийг дуустал гурван долоо хоног
VI-IX ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр
сарын 10-наас 1 дүгээр сарын 25-ныг дуустал хоёр долоо хоног
X-XII ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 18-ныг дуустал нэг долоо хоног тус тус амарна.
Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:
I-V дугаар ангийн сурагчид гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ныг дуустал гурван долоо хоног
VI-IX ангийн сурагчид гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног
X-XII ангийн сурагчид гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 29-нийг дуустал 2 долоо хоног тус тус амарна.
Хөдөөгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн ч энэ хичээлийн жилд сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байна. ЕБС-ийн сурагчдын зуны амралт 6 дугаар сарын 5-наас эхлэх аж.
2015-01-09 23:31:02