Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Орос улсад айлчилсан үеийн ховор гэрэл зургууд, дүрс бичлэгийг гардуулан өгөв
Ард олондоо "Ягаан ноён" хэмээн хүндлэгдэж ирсэн Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн алдрыг мөнхжүүлэх зорилгоор Уянга суманд Т.Намнансүрэнгийн нэрэмжит музейг барьж байгуулсан юм.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс Монгол төрийн анхны Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой ховор гэрэл зураг, дүрс бичлэг, баримт эх хэрэглэгдэхүүнийг Оросын Түүхийн архив, Эрхүүгийн Улсын архив, Санкт-Петербургийн Гэрэл зураг, дуу дүрсний архив зэргээс шинээр илрүүлсэн бөгөөд уг баримт материалыг Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэнд гардуулан өгөв. Тус баримт материалуудыг Т.Намнансүрэнгийн нэрэмжит музейд хүндэтгэлтэйгээр байрлуулах ажээ.
2015-01-13 07:20:19