“Монголчууд” цахим номын нээлт боллоо
Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Д.Өлзийбаатарын туурвин бүтээж, хөтлөн өгүүлсэн “Монголчууд” /цахим түүх/ сонсдог номын нээлт өнөөдөр /2015.01.13/ Арвайхээр хотноо боллоо.
Тэрээр доктор Д.Өлзийбаатар номынхоо нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Бид Монгол Улсынхаа түүхийг уншихдаа хойрог ханддаг болсон. Техник, технологийн хурдацтай хөгжил биднийг уламжлалаас холдуулж байгаа нь ажиглагдаж байна. Монголчууд түүхээ мэдэхгүй, дам яриагаар сонсож, мушгин гуувиулж байгаа нь харамсалтай. Түүхч хүнийхээ хувьд түүхийн бодит үнэнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьлоо. Тийм учраас хялбаршуулсан хэлбэрээр залуучууддаа зориулж сонсдог ном бүтээсэн гэв.
“Монголчууд” сонсдог номыг Монгол нутагт хүн анх суурьшсан үеэс эхлэн 1990 оныг хүртэлх түүхийг тоймлон 40 цагт багтаан туурвижээ. Аймгийн ЗДТГ-аас нийт сургуулийнхаа номын санд хөрөнгө оруулахаар 50 ширхэг сонсдог ном худалдаж авлаа.
2015-01-13 08:29:00