Жил бүрийн эхэнд тэргүүний сум, агентлаг, шилдэг ажилтан, албан хаагчдыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ сарын сарын 7-ноос 10-ны хооронд аймгийн Хяналт шинжилгээ, үнэлгээний багийнхан 19 суманд ажиллаж, төрийн байгууллага, албан хаагчдын ажилтай газар дээр нь биечлэн танилцаж, хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн бол 14-нөөс 19-ны өдрүүдэд Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудын ажлыг дүгнэж байна.