Тэмээний баяр болов

.jpg)
Тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, тэмээг гадаад, дотоодод сурталчлах, тэмээн сүргээр дамжуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн болон ойролцоох сумдын тэмээчдийг уулзуулж туршлага судлах зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
“Тэмээний баяр 2015” арга хэмжээний хүрээнд тэмээний уралдаан, торомны уралдаан, сайхан тэмээтэй хос, сайхан буур, сайхан ингэ, тэмээн поло зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа. Мөн тус сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сүү, сүүн бүтээгдхүүний үзэсгэлэн худалдаа болов.


2015-01-18 22:27:29