Аймгийн Засаг даргын зөвлөлийн 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлтэс, агентлагуудын 2014 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай хэлэлцэж, тэргүүний 3 агентлагыг шалгарууллаа. Үүнд Байгаль орчны газар 88.7 хувь, Хүнс, хөдөө аж ахуйн газар 86.1 хувь, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс 85.5 хувийн үнэлгээгээр оны “Тэргүүний” агентлагуудаар тодорлоо. Сумдын ИТХ, ЗДТГ-ын 2014 оны үйл ажилагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлүүлэхээр тогтлоо.