• Албан ёсны цахим хуудас
Шилдэг тохижилттой сум, баг, өрхүүд тодорлоо
Сумын төвүүдийн нийтийн эзэмшлийн зам талбай, байгууламжуудыг нэмэгдүүлэх, гэр хороолол болон айл өрхийг аймгийн гэр хорооллын стандартын дагуу тохижуулах зорилгоор аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн А/86 дугаар захирамж гарч, “Сумын төвийн тохижилт, Гэр хорооллын стандартыг хэрэгжүүлэх” зорилтот уралдааныг аймгийн хэмжээнд зарласан. Тус уралдааны дүнг Засаг даргын зөвлөлийн  1 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, шилдэг тохижилттой сум, баг, өрхүүдийг шалгарууллаа. 
Шилдэг тохижилттой сумдаар Баруунбаян-Улаан, Баянгол, Хайрхандулаан сум, шилдэг тохижилттой багаар Гучин-Ус сумын Ар-Аргуйтын 4 дүгээр баг, Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3 дугаар баг, Тарагт сумын Хүрэмтийн 3 дугаар баг шалгарлаа. Мөн гэр хорооллын үлгэр жишээ тохижилттой 10 өрхийг тус тус тодруулав.
2015-01-20 22:25:10