Аймгийн сайн малчин, шилдэг фермер, тэргүүний тариаланчдыг шалгаруулах журмын дагуу болзол хангасан малчдын материалыг энэ сарын 20-ны өдөр хуралдсан Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шалгарууллаа.
Мөн төрөл тус бүр дээр хамгийн олон мал тоолуулсан малчдыг алдаршуулахаар шийдвэрлэлээ. Нийт малаар Бүрд сумын малчин Г.Золжаргал 3141толгой мал тоолуулснаас 2180 хонь, Баруунбаян-Улаан сумын малчин Н.Бямбадорж 394 тэмээ, Хархорин сумын малчин П.Отгонсүх 549 адуу, Бат-Өлзий сумын малчин Ж.Пүрэв 523 үхэр, Богд сумын малчин Д.Бат-Өлзий 1631 ямаа тус тус тоолуулж, төрөл тус бүр дээр тэргүүллээ.