Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаараа улсад шалгарав

.jpg)
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хархорин суманд бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулсан, малын хулгайн гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан байна.
Мөн салбар зөвлөлөөс 2015 оны анхны хурлаа зохион байгуулж, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталсан бөгөөд архидалт, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах, цахим тоглоомын газрын орчин нөхцөл, дүрэм журамд хяналт тавих, цагдаагийн байгууллагын Иргэний зөвлөл, Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих зэрэг олон ажлыг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2015-01-22 00:30:06