Нялхсын эндэгдэл улсын дунджаас доогуур түвшинд орлоо


Зорилтот жилийг зарлан ажилласнаар нялхсын эндэгдэл 14,2 хувь, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 21 хувиар буурч, улс, аймгийн дунджаас доогуур түвшинд хүрсэн байна.
Аймгийн хэмжээнд эх барих, нярайн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн их эмч 39, эх баригч, хүүхэд нярайн сувилагч 51 ажиллаж байна. Их эмч нарын 80 хувь, сувилагч тусгай мэргэжилтний 87 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, улсын ур чадварын уралдаанд сүүлийн 3 жилд эхний байруудад шалгарсан, мэргэжлийн, чадварлаг баг тусламж үйлчилгээ үзүүлж байна.
2015-01-22 01:06:04