Долоо хоног бүрийн мягмар гарагт аймгийн хэлтэс, агентлагуудын дарга нарын ээлжит шуурхай хурал хуралдаж, аймаг, орон нутгийн цаг үеийн ажил болоод Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 тоот утсанд ирсэн иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хэлэлцдэг.
Тус хурал өнөөдөр /2015.01.27/ хуралдлаа. Өнгөрөгч 7 хоногт буюу 1 дүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд МШУТ-д 58 иргэн ханджээ. Тодруулбал 38 иргэн мэдээлэл, лавлагаа авч, 3 иргэн санал хүсэлт илэрхийлж, 15 иргэн гомдол гаргаж, 2 иргэн БОЭТ-ийн дотоод шүүрлийн эмч нарт болон Арвайхээр сумын Тохижилт үйлчилгээний компани-д талархал илэрхийлсэн байна.
Иргэдийн дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмж хэзээ өгөх, компьютер тоглоомын газруудад тавих хараа, хяналтыг сайжруулах, төв бараан захад ил задгай худалдаа эрхэлж буй иргэдэд хяналт тавих мөн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын үйлчилгээний ажилтан, албан хаагчид ажлын цагаар сургалтад хамрагдаж байгаа нь иргэдийн цагийг үрж, хүндрэл чирэгдэл учруулж байгааг хэлжээ.
Дээрх асуудлуудыг анхаарч ажиллахыг холбогдох хэлтэс, албадын дарга, Арвайхээр сумын ЗДТГ-т үүрэг болголоо.