• Албан ёсны цахим хуудас
“Цодгор хүү 2015” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн босгон дээр “Цодгор хүү 2015” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. 
Хүүхэд, багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын дэрэгдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, аймгийн Шатрын холбоо, ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захиргаа хамтран зохион байгуулжээ.
 
 
 
 
Тэмцээнд 19 сумын 162 хүүхэд оролцож, 3 насны ангилалд оюун ухаанаа сорьж, шагналт байранд дараах хүүхдүүд шалгарлаа. Үүнд: 
7 хүртэлх насны хөвгүүд:
1-р байр: Уянга сумын ЕБ-ын сургуулийн сурагч Б.Даваажаргал
2-р байр: Хархорин сумын ЕБ-ын сургуулийн сурагч Г.Амарбаясгалан
3-р байр: Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн сурагч Д.Лхагванасан
7 хүртэлх насны охид:
1-р байр: Гучин-Ус сумын ЕБ-ын сургуулийн сурагч Г.Ням
2-р байр: Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Ж.Одмаа
3-р байр: Хархорин сумын ЕБ-ын сургуулийн сурагч Э.Дөлгөөн
8-9 насны хөвгүүд: 
1-р байр: Арвайхээр сумын Оюуны Ундраа бага сургуулийн сурагч Т.Тэмүүжин
2-р байр: Бат-Өлзий сумын ЕБ-ын сургуулийн сурагч Н.Түвшинтөр
3-р байр: Арвайхээр сумын Мэргэд сургуулийн сурагч Ч.Хастэнгис
8-9 насны охид:
1-р байр: Гучин-Ус сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ч.Саранцацралт
2-р байр: Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Б.Санжидмолом
3-р байр: Уянга сумын ЕБ-ын сургуулийн сурагч Б.Энхмаа
10-11 насны хөвгүүд:
1-р байр: Баруунбаян-Улаан сумын ЕБ-ын сургуулийн сурагч Г.Батзориг
2-р байр: Баруунбаян-Улаан сумын ЕБ-ын сургуулийн сурагч Б.Гантулга
3-р байр: Арвайхээр сумын Мэргэд сургуулийн М.Бат-Амгалан
10-11 насны охид:
1-р байр: Арвайхээр сумын Мэргэд сургуулийн сурагч Т.Энхдалай
2-р байр: Арвайхээр сумын Мэргэд сургуулийн сурагч Э.Нямжаргал
3-р байр: Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн сурагч Т.Пүрэв-Ундрал нар тус тус шалгарч “Өргөмжлөл”, алт, мөнгө, хүрэл, медаль, насны ангилал тус бүрд 1 дүгээр байранд шалгарсан хүүхдүүдийг Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Цодгор хүү-2015” улсын тэмцээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр шагнаж урамшууллаа.
2015-01-26 23:15:51