Энэ жил Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Уянга, Хужирт, Хархорин сумдын нийт 1010 га талбайгаас 30000 шоо метр түлээний, 5200 шоо метр хэрэглээний мод бэлтгэх тоо хэмжээг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны анхны хуралдаанаар тогтоолоо.
Аж ахуйн нэгж, нөхөрлөлд бэлтгэх модны тогтоосон хэмжээнд багтаан хуваарь батлуулж ажиллахыг холбогдох сумдын Засаг дарга нарт, ойгоос мод бэлтгэх ажлыг зохион байгуулах, талбайг тусгаарлаж эрхийн бичиг олгохыг аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгав.
Сумдын ЗДТГ-ыг шаардлагатай эрхийн бичгээр хангах, ойгоос бэлтгэсэн модыг өөр аймаг, нийслэл хотруу тээвэрлэж,борлуулахыг зогсоох тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг холбогдох сумдын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.