• Албан ёсны цахим хуудас
Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг онлайнаар зохион байгууллаа

Зүүнбаян-Улаан, Уянга сумын соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхэлж зарласан. Шалгалтыг энэ сарын 27-ны өдөр онлайнаар зохион байгууллаа. Уянга сумын соёлын төвийн эрхлэгчийн сул ажлын байранд 4, Зүүнбаян-Улаан сумын соёлын төвийн эрхлэгчийн сул ажлын байранд 2  иргэн бүртгүүлж, онлайн шалгалтыг өгөв. Шалгалтанд нийт 6 шалгуулагч орсон бөгөөд Ц.Отгонханд тэнцэж, Уянга сумын соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор боллоо.  

2015-01-27 03:41:11