Сумдын хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд уялдаа холбоогоо улам сайжруулж ажиллана
Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс орон нутагт хүүхэд, гэр бүлийн асуудлаар хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний үр дүнг тооцох, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөлт, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох ээлжит ажил хэргийн уулзалт, семинарыг энэ сарын 27-ноос 28-ны өдрүүдэд сумдын хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.
Энэ үеэр ДЗОУБ-ын Өвөрхангай, Арвайхээр ОНХХ-тэй хамтран "Home visiter" буюу зорилтот бүлгийн өрхөд гэрээр нийгмийн ажил үйлчилгээг үзүүлэх сургагч багш нарыг бэлтгэх, чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулсан юм.
Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд 2014 онд сум, орон нутагтаа хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрхэн хамтарч ажиллаж уялдаа холбоогоо сайжруулах, туршлага солилцох талаар санал солилцлоо.
Мөн 2015 онд Хүүхдийн байгууллагын 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан сум, аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх бүтээлч ажлын талаар санал дүгнэлтээ нэгтгэн хэлэлцэв.
2015-01-28 02:34:48