Төрийн албаны зөвлөлөөс 2011 оныг Төрийн албан хаагчдын “Ёс зүй хариуцлагын жил” болгон зарлаж, сумдад чиглэл хүргүүллээ. 01-р сарын 25-ны өдөр сумдын ИТХ, Засаг дарга нарын семинар болж өнгөрөгч оны ажлын үр дүн, энэ онд хэрэгжүүлэх зорилго, бодлогын чиглэлийг аймгийн удирдлага, ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар тодорхой үүрэг даалгавар өгсөн юм. Хөдөө аж ахуйн бодлого, хүний нөөцийн сахилга хариуцлагын чиглэлээр сонсгол мэдээллийг хүргүүлж, төрийн албан хаагчдын ёс зүй, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг өндөржүүлэхэд анхаарч ажиллахыг сумдын удирдлагуудад үүрэг болгов. Ийнхүү жилийн эхэнд зорилгоо тодорхойлж төрийн үйлчилгээний чанар хүртээмж, ажлын хариуцлагыг аймгийн хэмжээнд өндөржүүлэн ажиллахаар зорьж Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлагуудад тодорхой үүрэг даалгавар, холбогдох хариуцлагын асуудлыг Зөвлөлийн хурлаар нүүр тулан ярьж шийдвэрлэв.