Улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар Баянгол, Сант, Богд, Хархорин сумдад инженерийн төвлөрсөн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажил хийгдэж, 80-100 хувийн гүйцэтгэлтэй байна. Богд суманд “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын хүрээнд эх үүсвэрийн 2 гүний худаг, 100 м3-ийн 3 усан сан, ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах, бохир усны цэвэрлэх байгууламж, цэвэр усны 19.6 км шугам, бохир усны 5.1 км шугам, дулааны 2 км шугамыг угсарч байгаа юм. Баянгол, Сант сумдад НҮБ-ын Хөгжлийн сангийн 3.0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар бие даасан цэвэр, бохир усны шугам болон цэвэрлэх байгууламж байгуулах ажил өрнөж байна. Уянга суманд улсын төсвийн 450.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төсвийн байгууллагуудыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил хийгдэж байна. Мөн Хужирт суманд 72 метр дулааны болон цэвэр усны шугам, 85 метр бохирын шугам цооногтой, гүний худаг цахилгааны эх үүсвэр, зэрэг шугам сүлжээний 82.2 сая төгрөгийн ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар боловсруулаад байна. Дээрх ажлын үр дүнд сумдын орчин нөхцөл сайжирч, иргэд төрөлх нутагтаа ая тухтай амьдрах боломж бүрдэж, бүтээн байгуулалт өрнүүлэх сонирхол нэмэгдэж байгаа юм.