Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлж, 2014 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр тэргүүлсэн 5 сум, 3 агентлагыг тодруулсан билээ. Тэргүүний сумдаар Хужирт, Арвайхээр, Гучин-Ус, Хархорин, Зүүнбаян-Улаан сумд шалгарсан бол тэргүүний байгууллагаар аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс тодорсон юм. Дашрамд дуулгахад Байгаль орчин, аялал жуулчлалын газар тэргүүний байгууллагаар 2 дахь жилдээ дараалан шалгарч амжилтаа бататгаж байна. Төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд чанар хүртээмжтэй хүргэж, 2014 оны үйл ажиллагаагаар Бат-Өлзий сумын Зөрүүлэг, Зүүнбаян-Улаан сумын Дэвшил баг тэргүүллээ. Дээрх шагналуудыг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар гардуулж өгөв.
Хужирт сум
Арвайхээр сум
Гучин-Ус сум
Хархорин сум
Зүүнбаян-Улаан сум
Байгаль орчин, аялал жуулчлалын газар
Хүнс, хөдөө аж ахуйн газар
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс
Бат-Өлзий сумын Зөрүүлэг баг
Зүүнбаян-Улаан сумын Дэвшил баг