• Албан ёсны цахим хуудас
Шилдэг тохижилттой сум, баг, өрхүүдийг шагнав

Сумын төвүүдийн нийтийн эзэмшлийн зам талбай, байгууламжуудыг нэмэгдүүлэх, гэр хороолол болон айл өрхийг аймгийн гэр хорооллын стандартын дагуу тохижуулах зорилгоор “Сумын төвийн тохижилт, Гэр хорооллын стандартыг хэрэгжүүлэх” зорилтот уралдааныг аймгийн хэмжээнд зарласан. Тус уралдаанд шалгарсан сум, баг, айл өрхүүдийгг алдаршуулж, шагналаа.

Шилдэг тохижилттой сумдаар Баруунбаян-Улаан, Баянгол, Хайрхандулаан,  шилдэг тохижилттой багаар Гучин-Ус сумын Ар-Аргуйтын 4 дүгээр баг, Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3 дугаар баг, Тарагт сумын Хүрэмтийн 3 дугаар баг  тус тус шалгарлаа. Харин үлгэр жишээ тохижилттой өрхүүдээр Баянгол сумын 6 дугаар багийн иргэн Ш.Халтар, Арвайхээр сумын 4 дүгээр багийн иргэн С.Энэн-Аа, Арвайхээр сумын 3 дугаар багийн иргэн Ц.Хүрэлбаатар, Баянгол сумын 6 дугаар багийн иргэн Ц.Мөнхбаяр, Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн иргэн В.Баясаа, Бат-Өлзий сумын 5 дугаар багийн иргэн Л.Төмөрбаатар, Арвайхээр сумын 4 дүгээр багийн иргэн Н.Батдорж, Хархорин сумын Вангийн овоо 1 дүгээр багийн иргэн А.Санги, Төгрөг сумын Хоолтын 1 дүгээр багийн иргэн О.Пүрэвдорж нар шалгарсан байна.

Баруунбаян-Улаан сум Тэргүүн байр

Баянгол сум Дэд байр

  

Хайрхандулаан сум Гутгаар байр

Гучин-Ус сумын Ар-Аргуйтын 4 дүгээр баг Тэргүүн байр 

Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3 дугаар баг Дэд байр

2015-02-12 00:23:17