Шинэ оны босгон дээр манай аймагт улсын сайн малчин 5-аар нэмэгдсэн юм. Сайн малчдын шагналыг энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд гардуулахаар төлөвлөж байна. Тус шагналыг Өвөрхангай аймгаас төрөн гарсан УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагууд малчдын хотонд очиж гардуулна.