Улсын сайн малчдад шагнал гардуулах үйл ажиллагаа энэ сарын 14-ний өдөр Баян-Өндөр суманд үргэлжиллээ. Тус сумаас Гомбодоржийн Цэрэнцунцаг 2000 гаруй толгой мал тоолуулж улсын сайн малчны болзлыг хангасан байна. Сайн малчны шагналыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
Г.Цэрэнпунцаг 1992 оноос мал маллаж эхэлжээ. 1994 онд 22 настайдаа 200-аад малтай өрх тусгаарлаж, гал голомтоо бадрааж байсан бол өдгөө 2000 гаруй толгой мал тоолуулж, улсын сайн малчин болж байгаа юм. Түүний аав Гомбодорж аймгийн хошоо аварга малчин бөгөөд Г.Цэрэнпунцаг аавынхаа мал маллах арга ухааныг өвлөж, 2009 онд аймгийн сайн малчин, 2013 оны Алтан унаганы эзнээр тодорсон ба сүүлийн 5 жил адуун сүргийн тоогоор сумандаа тэргүүлж байгаа удам залгасан малчин юм. 2014 оны жилийн эцсээр 300 гаруй адуу тоолуулжээ.
Г.Цэрэнпунцагийн хүүхдүүд