2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хөдөлгөөний дутагдал түүнээс үүдэх өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байранд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Тухайлбал аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газраас “Залуусын элч” төрийн бус байгууллагатай хамтран флаш моб бүжгийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд 14 сумын 70 гаруй албан хаагч хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдэв. Сургагч багш нар байгууллагынхаа хамт олонд флаш моб бүжгээр дамжуулан идэвхтэй дасгал хөдөлгөөнийг ажлын байранд тогтмол хийж хэвшүүлэх юм.