Монгол хэл, бичгийн шалгалтад 400-аас дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ-д орох эрхтэй болно
Энэ жилээс эхлэн Их, дээд сургуульд элсэн суралцагчдын хувьд заавал Монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдаж 400 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхтэй болж байгаа ажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч бүр Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгч байгаа. Энэ жилээс тус шалгалт нь бусад шалгалтад орох эрхийг үүсгэж байгаа юм.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийг Боловсролын үнэлгээний төв автоматаар хийх бөгөөд уг урьдчилсан шалгалтыг гуравдугаар сарын 21-нд зохион байгуулна гэлээ.
Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалт заавал өгөх ба 2015 оны 3 дугаар сарын 9-нөөс өмнө Боловсрол,соёлын газарт ирж бүртгүүлэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.eec.mn, uv.edu.mn цахим хуудсуудаас авч болно.
2015-02-24 20:23:43