• Албан ёсны цахим хуудас
Газийн колонк ашиглалтад орлоо
Шингэрүүлсэн хийн түлш буюу Газ-ийн хэрэглээ өдөр ирэх тутам нэмэгдэж, бидний түгээмэл хэрэглээ болж байна. Арвайхээр хотод Газийн колонк ашиглалтад орж, орон нутгийн иргэдэд ахуйн хэрэглээний болон авто машины газаар үйлчилж эхэллээ. Дашваанжил ХХК-ний хамт олон Өвөрхангай аймгаас эхлэн анх удаагаа хөдөө, орон нутагт газийн колонк болон газаар ажилладаг бүх төрлийн боллон цэнэглэдэг үйл ажиллагаагаа нэвтрүүлээд байна. Ийнхүү Өвөрхангайчууд болоод Арвайхээр хотоор дайран өнгөрөх авто машинууд, Улаанбаатар хотын үнээр хийн түлшээ авах боломжтой боллоо.
2015-02-27 02:39:18