Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаярт аймгийн Засаг дарга баяр хүргэлээ
Арвайхээрийн унаган хүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр өнгөрч буй жилд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсанд аймгийн Засаг дарга баяр хүргэж, сайшаасан батламж гардуулсан юм. Тэрбээр “Өнгөрсөн морин жилийн хувьд монголчуудад ээлтэй, цог хиймортой жил болж өнгөрлөө. 10 гаруй жил Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийж, үр дүнг харуулж, хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Нутгийн зон олондоо сайн сайхан байхыг ерөөж байна. Хонь жилдээ оюунлаг, бүтээлч үйлсийг дэмжсэн жил болох болтугай” хэмээв. Түүний судалгааны ажлыг эрдмийн зөвлөлийн зарим гишүүд "ХХI зууны залуу судлаачдын арга барил, сэтгэлгээгээр хандсан, онолын өндөр түвшинтэй, академик судалгаа болсон"-ыг онцолсон байна.
2015-03-01 22:15:06