• Албан ёсны цахим хуудас
Шуурхай хурал “Гэрлэх ёслолын ордон”-д хуралдлаа

Долоо хоног бүрийн мягмар гарагт хуралддаг аймгийн хэлтэс, албадын дарга нарын ээлжит шуурхай хурал өнөөдөр Гэр бүл, хүний хөгжлийн төв буюу аймгийн Гэрлэх ёслолын ордонд хуралдлаа.

Хурлын эхэнд аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга С.Ундрах өнгөрөгч долоо хоногт тус төвд хандсан иргэдийн санал, хүсэлт, гомдол болоод түүний шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгсөн юм.

МШУТ-ийн 7032-1111 утсанд 2 дугаар сарын 23-наас 27-ны хооронд давхардсан тоогоор нийт 31 иргэн ханджээ.

Санал, гомдлын дийлэнх нь иргэдийн ахуйтай холбогдсон асуудлууд байна. Тухайлбал хог тээвэрлэлт, нийтийн тээврийн үйлчилгээ, тог цахилгаан, халаалтын үйлчилгээн дээр гарч буй доголдлуудын талаар иргэд нээлттэй утсанд хандаж, шийдвэрлүүлэхийг хүсчээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдрэхгүй байна. Ялангуяа цэцэрлэгүүд цагаас нь өмнө хүүхдүүдээ авахыг эцэг, эхчүүдэд шаардаж байна гэсэн гомдолд:Цэцэрлэгийн удирдлагууд сар шинэ болж өнгөрсөнтэй холбоотой 2 дугаар сарын 23-наас 27-ны хооронд хүүхдүүд цөөн ирсэн учир ийм асуудал гарсан хэмээн тайлбарлажээ.

Цаашлаад Арвайхээр хотын ус түгээх усан сангуудын үйл ажиллагаа жигдрэхгүй байгаа талаар, МСҮТ-ийн  нэг, хоёрдугаар сарын тэтгэлэг  орохгүй байна гэсэн гомдлууд иржээ. Тэтгэлэг олгох журамд өөрчлөлт орж байгаа учир хүлээгдэл үүсч байна хэмээн МСҮТ-өөс хариулт өгсөн байна.

Хурлын үеэр Гэрлэх ёслолын ордоны захирал Ж.Энхтуяа байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.

 

 

2015-03-02 22:26:53