Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж нэгдсэн жагсаал хийнэ


Энэхүү жагсаалыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн зөн ОУБ-ын Өвөрхангай аймаг дахь орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Өвөрхангай аймаг дахь Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулах юм.
Нэгдсэн жагсаалд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэд олон нийт оролцох бөгөөд жагсаалын дараа 15:00 цагт Хөгжимт драмын театрт “Жинхэнэ эр хүн” лекцийг Хувь хүний хөгжлийн институтээс тавина.
Иргэд Та бүхнийг тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.
2015-03-03 21:28:06