Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар 96 төрийн жинхэнэ албан хаагчид ахлах, дэс, туслах түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон дэвшүүлж олгов. Зэрэг дэв шинээр авах болон дэвшүүлэхээр 116 төрийн жинхэнэ албан хаагчийн материал иржээ. Үүнийг төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд төрийн жинхэнэ албаны тушаалын ангилал, зэрэглэлийн журамд заасан ажилласан жил хүрээгүй, үр дүнгийн гэрээний дүн, үнэлгээ баталгаажуулаагүй, илтгэх хуудас ирүүлээгүй 20 төрийн албан хаагчид зэрэг олгохоос татгалзсан шийдвэр гаргажээ.