• Албан ёсны цахим хуудас
22 хүүхэд төрүүлж, өсгөсөн Ц.Норжмаа Баян-Өндөр суманд аж төрж байна
Ц.Норжмаа 87 настай. Энэ буурай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд үр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.  Түүний төрүүлж өсгөсөн 22 хүүхэд өнөөдөр бүл нэмж 300 хол давжээ.  22 хүүхдээс одоо 13 нь энх тунх амьдарч байгаа аж. Жил дараалан 22 хүүхэд төрүүлж өсгөсөн гэхээр энэ ижийгээр бахархахгүй байхын аргагүй. Орой хоолоо хийхэд хоёр тогоо хоол угсруулан хийж хүрдэг байсан гэнэ.
Анхны охиноо 17 настай төрүүлж байсан бол отгон охиноо 48 настайдаа тээж гаргасан гэнэ. Тэрээр ачийнхаа ачийг үзсэн азтай буурай. Ач, гуч, дөч гээд тав дахь үеэ харсан хүн. Одоо хамгийн том зээ нь 52 настай, түүний 3 дахь хүргэн нь 70 нас хэдийнээ давжээ. Хоёр дахь охин Батцэрэн "Ээж маань биднийг бага байхад хүн ирэхээр гарч аргал түү, усанд яв, саравчинд гарч тоглоцгоо гэдэг байлаа. Олуулаа гэр шуугиад хүн ярьж хөөрөхөд хэцүү гэж боддог байсан байх. Бид нар чинь их зарчимч. Ажил их сургасан" гэж хуучилж байна.
www.times.mn
2015-03-04 19:58:40