• Албан ёсны цахим хуудас
Цаг тооны бичгээс эрүүл мэндийн боловсролыг давхар авах боломжтой боллоо

"Эрүүл мэндийг дэмжих жил"-ийн ажлын томоохон зорилтын нэг нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх явдал юм. Энэ хүрээнд аймгийн Ганданпунцоглин хийдтэй хамтарч модон хонин жилийн цаг тооны бичгийг гаргалаа. Энэхүү цаг тооны бичигт иргэдийн эрүүл мэндийн боловсролд тус болохуйц зөвлөгөө, мэдээллийг нийтэлсэн юм.

Тухайлбал халдварт болон халдварт бус өвчин, архи, тамхины хор уршиг, зөв зохистой хооллолт, амьдралын идэвхтэй хэв маяг, стресс, хүрээлэн буй орчин эрүүл мэнд, ундны усны эрүүл ахуй, няраа хүүхдийн асаргаа, сувилгаа гэх мэтчилэн иргэдийн зайлшгүй мэдэж байх, өдөр тутмынхаа амьдрал ахуйд тогтмол хэвшүүлж занших шаардлагатай эрүүл мэндийн мэдээллийг цаг тооны бичигтэй хамтатган гаргалаа. 

 

 

 

 

2015-03-04 20:45:42